КтМС- Оюутны зөвлөл

IQ олимпиад

2011 оны 10-р сарын 09 Нийтэлсэн msa

КтМС-ийн IQ  олимпиад 2011-10-15нд болно. Оролцох хүсэлтэй оюутан залуусыг оюутны зөвлөлийн өрөөнд бүртэж байна.

Бүртгүүлэхдээ: 2%  цээж зураг , Оюутны картын хуулбар, мандатны мөнгө 300₮

Шагнал: 1-р байр Алтан медаль, шилжин явах цом , үнэ бүхий зүйл

Урьд байгаагүй шагнал, нэр хүнд та бүхнийг хүлээж байна.

KтМС-Лиг 3

2011 оны 10-р сарын 09 Нийтэлсэн msa
КтМС-Лиг 3-т оролцож байгаа багууд 2011.10.10-ны 12,50с зааланд цугларна уу. ирэхдээ багийн мэдүүлгийг эцсийн байдлаар хураалгах. бооцооны мөнгөө авчирсан байх. бүх гишүүдийн багийн өмсгөлтэйгөө 3x4 хэмжээтэй нэгэн жигд авхуулсан зурагнуудаа файлаар авчирах.
тэмцээний материалыг хугацаандаа хураалгаагүй багуудыг тэмцээнд оролцуулахгүй байхыг мэдэгдье.

Наадмын уриа: ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ

Наадмын зорилго: Соёл урлагийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын оюутнуудын уран чадвар мэргэжлийн чиг хандлагад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээл уран шийдэл, шинэ авъяаслаг уран бүтээлчдийг нээн тодруулахад оршино.

Хамрах хүрээ: "VENUS-V" наадмын "Сонины шилдэг нийтлэл" төрөлд сэтгэлзүйн мэргэжлийн их дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын бүтээл оролцоно.

Тавигдах шаардлага:

  • Тухайн нийтлэлийг бичигч нь сэдвээ чөлөөтэй сонгож, бодит баримтанд тулгуурлан асуудлыг хөндсөн байна.
  • Нийтлэл нь нийгэм, агаарын бохирдол, байгаль хамгаалал, экологи, хот орчны эрүүл ахуй сайн сайхны төлөө чиглэсэн, утга санаа төгс, агуулга өндөр, шинийг эрэлхийлсэн, нотлох баримттай, тодорхой нэг асуудлыг хөндөхдөө олон ургальч талаас хандсан байх.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлдээ өөрийн суралцаж байгаа сургууль, нэр ангиа буцах хаяг, утас э-майл хаягаа тодорхой бичнэ.
  • Уралдаанд ирүүлж буй бүтээл улсын хэмжээний томоохон сонинд нийтлэгдэх учраас гэрэл зургийн хамт ирүүлэх бөгөөд хоорондоо утга санаа зөрөхгүй, бичвэр нь Arial mon фондоор 12 шрифтээр бичсэн байна.

Бүтээлийг хүлээн авах хугацаа: Бүтээлийг уралдаанд ирүүлэхдээ А4 цаасанд буулган битүүмжилж 2011 оны 5-р сарын 10-ны 15:00 цаг хүртэл КУДС-ийн Сэтгэлзүйн тэнхимд хүлээн авна.

Шалгаруулалт: 2011 оны 5 дугаар сарын 13-нд

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа: 2011 оны 5 дугаар сарын 14-нд

Холбоо барих утас: 11-453776, 11-451425, 99097453, 99146130, 88246241

Уралдааны зохион байгуулах комисс

КтМС-ийн 2011 оны "Хаврын тэргүүн" шалгаруулах 4 төрөлтийн тэмцээн: Сагс, Волейбол, Шатар, Ширээний теннис

Техникийн зөвлөлийн хурлыг 2011-04-12нд 14.00 цагаас биеийн тамирын зааланд эхлэх тул тэмцээнд оролцох баг тамирчид , багийн мэдүүлэг болон бооцооны мөнгөтэй ирнэ үү!

Жич: Хуралд багийн ахлагчид оролцоно. Тэмцээнд баг бүрдүүлэхдээ менежментийн болон компьютерийн ухааны салбараар нэгдэн курс харгалзаж оролцоно. 

Бооцооны мөнгө:

- Сагс- 20000₮

- Волейбол-15000₮

-Сагс, Волейбол-30000₮

- Шатар- 1000₮

- Ширээний теннис- 1000₮






Тэтгэлэгт хөтөлбөр

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн msa
"Петровис-Ирээдүй"  Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn  вэб хаягаас авна уу?

SW06, SW08, SW09, HW08, HW09, PT10, BA10

кодтой эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ сунгалтанд өгсөн оюутнууд оюутны зөвлөлийн өрөөнөөс ирж эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ авна уу? 

Цахим карт

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн msa

Цахим картаа сунгалтанд өгсөн оюутнууд, Оюутны зөвлөлөөс ирж авна уу?

Мөн шинээр захиалсан цахим карт материалын хомсдолоос болж хойшлогдсон тул оюутнуудаасаа хүлцэл өчье.

ШУТИС-Эрдмийн баяр

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн msa

ШУТИС-ын хэмжээнд нийт төгсөгчдөө зориулан эрдмийн наадмыг гадаадын их дээд сургуулийнхтай жишигээр зохион байгуулах гэж байна.

КтМС-ийн Оюутны зөвлөлийн X-р чуулган

2011 оны 03-р сарын 01 Нийтэлсэн msa

КтМС-ийн Оюутны зөвлөлийн X-р чуулган

Зорилго

          КтМС-ийн нийт оюутнуудын дуу хоолой болж тэдний эрх ашгийн төлөө ажилладаг Оюутны зөвлөлийн даргыг шинээр сонгох, хяналтын зөвлөлийн дарга томилох

Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвших оюутнуудыг бүртгэж байна.

Бүртгэл 2011 оны 3 дугаар сарын 11-ны  өдөр хүртэл оюутны зөвлөлийн өрөөнд бүртгэнэ.

Тавигдах шаардлага:  удирдан зохион байгуулах чадвартай

                             Анализ, үнэлэн  дүгнэлт хийх чадвартай,

Бүртгүүлэхдээ бүрдүүлэх материал:

·       Өргөдөл

·       Сургуулийн тодорхойлолт

·       Нэг хувь цээж зураг

Холбоо барих     99219991

 Хяналтын зөвлөл

http://share.gogo.mn/IitavzIoIB17061298958592/New

Оюутны зөвлөлийн Х-р чуулган

2011 оны 03-р сарын 01 Нийтэлсэн msa

Оюутны зөвлөлийн дарга сонгох Х-р чуулганд нэр дэвших хүсэлтэй оюутнуудыг 2011.03.07-ыг хүртэл “Оюутны зөвлөл”-ийн өрөөнд бүртгэж байна.

Шаардлага:

·       Сурлагын голч дүн 2.7-с дээш

·       Оюутны зөвлөлд 3 болон түүнээс дээш сар ажилласан буюу олон нийтийн ажил удирдан зохион байгуулж байсан туршлагатай байх.

·       II болон түүнээс дээш курсын оюутан байх / төгсөх курс биш /

Бүрдүүлэх материал:

·       Анкет бөглөх

      Сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар

·       Чуулганы комисст гаргасан өргөдөл

ЧУУЛГАНЫ КОМИСС

ШУТИС-ийн урлагийн их наадам

2011 оны 02-р сарын 18 Нийтэлсэн msa

ШУТИС-ийн Урлагийн их наадамд КтМС-ийг төлөөлөн оролцох сонирхолтой оюутнууд 2 сарын 29 нөөс өмнө Оюутны зөвлөлийн өрөөнд ирж бүртгүүлнэ үү. 

        Оролцох төрлүүд:

          1. Жүжигчилсэн тоглолт

          2. Гоцлол бүжиг

          3. Гоцлол хөгжим

          4. Гоцлол дуу

          5. Цэнгээнт бүжиг

          6. Чөлөөт бүжиг

          7. Уран уншлага

          8. Хамтлаг дуу

          9. Гоц авъяастан

Дэлгэрэнгүй мэдээлэлийг must_csms_oz@yahoo.com  хаягаар болон 99878582 дугаараас авна уу.


Цахим картны нэмэлт сунгалт

2011 оны 02-р сарын 17 Нийтэлсэн msa
Оюутны цахим картын сунгалт 02 сарын 15 нд дуусгавар болох байсныг Монголын оюутны холбоо, Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газар харилцан тохиролцож оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн цахим картны сунгалтыг 02 сарын 28 хүртэл хийхээр боллоо. Нийт оюутнууддаа анхааруулахад сунгалтын хугацаа дуусахад сунгуулж амжаагүй бол нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь хаагдах болохыг анхаарна уу? Сунгалтыг тус тусын сургуулийнхаа оюутны холбоо, зөвлөлөөр дамжуулан сунгуулахыг анхааруулъя !!!

Шилдэгийн шилдэг тоглолтуудаас ...

2011 оны 02-р сарын 17 Нийтэлсэн msa
Сайн байна уу?та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.2011.02.20 өдөр Шинэ спортын цогцолборт Сагсан бөмбөгийн шилдэг тоглолтууд болон гадны тамирчдын шилдэг үзүүлэн тоглолтууд болох гэж байна.Энэхүү тоглолтыг оюутан залуусдаа үнэ төлбөргүй үзүүлэх боллоо.Тоглолтын тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг 70111143 утсаар авна уу. /Жич:Тоглолтын өдөр тусгай автобус оюутан залууст маань үйлчилнэ.

Дээлтэй Монгол- Дээлтэй ШУТИС

Эрхэм багш оюутан залуусаа Баасан гарагт Монгол үндэсний минь бахархал болсон дээлээ өмсөцгөөе!!!

 

Монгол түмний минь түүх соёл болсон

Үндэсний хувцасаараа гоёцгооё !!!